Хятадын Тяньжиний их сургуулийн эрдэмтэн судлаач нар Их Цагаан хэрмээс 130 нууц хаалгыг олж илрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эрдэмтэд тусгай багаж хэрэгслийн ачаар бүр 1см хүртэл хэмжээтэй юмсыг ч олж тогтоож чадсан байна. Нууц хаалга бүрийг тухайн газрын байршил, гадаргуутай нарийн зохицолдуулж барьсан аж. Эрт дээр үед эдгээр хаалга, дамжих гудмыг тагнуулчид, худалдаачид (бараа таваарыг гадагшаа ба дотогшоо зөөдөг) ашиглаж байсан гэж судлаачид үзжээ. “Цинхай ба Хетаогийн хооронд хүнсний болон бусад нөөц бэлдэхийн тулд эдгээр хаалга, гудмыг ашиглахыг нүүдэлчин аймгуудад зөвшөөрсөн” гэж 1368-1644 оны Мин угсаатны түүхэн баримтад дурдсан байна. Тухайн үед энэ нутаг гол усаар баян, нов ногоон ургамалтай байсан гэжээ. Зарим хаалга их том, 2 морь зэрэг явж өнгөрөх боломжтой. “Энэ нээлтийн ачаар бид Цагаан хэрмийн архитектурын бүрэн, амьд механизмыг илүү сайн ойлгож авав. Гадаад хэрмийг хана барьж бэхжүүлсэн, үүний цаана мөн нууц хаалга, гудам байх магадлалтай. Хэрмийг хамгаалдаг цэргүүд өрсөн ханыг дотроос нурааж санаанд оромгүй газраас гэнэт дайралт довтолгоо хийдэг байсан байх” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл