Шинэ хичээлийн жилд Туркменистан улсын 76677 хүүхэд 1-р ангид элсэн суралцах юм байна. Мэдлэгийн өдөр буюу 9 сарын 1-нд Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын нэрийн өмнөөс анх удаа сурагч болж байгаа бүх хүүхдэд нөүтбүүк бэлэглэнэ гэж “Туркменистаны Алтан Зуун” мэдээллээ. Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов энэ тушаалд 8 сарын 25-нд гарын үсэг зуржээ.
Туркмэний “Orient” агентлагийн дамжуулснаар тус орны Аж үйлдвэрлэл, барилгын материалын яам ба “Aydyn gijeler” корпораци хамтарч, өөрийн оронд үйлдвэрлэсэн компьютерүүдийг аль хэдийн шаардлагатай тоогоор сургуулиуд руу илгээсэн аж. “Aydyn Gijeler” корпорацийн мэргэжилтнүүдийн бүтээсэн “Bilimli” (Боловсролтой) нөүтбүүк бол хүчирхэг процессортой ба шуурхай санах ой 4GB, график хурдан учир ямар ч хэлбэрээр ашиглаж хүссэн даалгаврыг гүйцэтгэх боломжтой. Нөүтбүүкт боловсролын 11 хөтөлбөр бий, туркмэн болон орос, англи хэл дээр ашиглаж болно.
Ер нь тус улс 2011 оноос эхлэн Мэдлэгийн өдөр 1-р ангид элсэн орж буй бүх хүүхдэд компьютер бэлэглэдэг уламжлалтай юм байна.
Туркменистан 1-р ангийн бүх сурагчдад нөүтбүүк бэлэглэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11