"Хятад улс дэлхийн дагуул Сарны гадаргуу дээр сансрын нисгэгчид буюу тайконавтуудаа буулгахад бэлдэж байгаа тухай манай орны Сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар мэдэгдлээ. Энэ төслийн хүрээнд судалгааны ажлууд хэдийн эхэлжээ. Хятад хүн 2030 онд Саран дээр хөл тавихаар төлөвлөж байгаа" хэмээн “CGTN” телевиз дамжууллаа. Хятадын сансрын тээвэрлэгч -пуужин олон удаагийн зориулалттай ба 3-7 хүнийг зөөвөрлөх аж. “Шэньжоу” загвар дээр суурилсан сансрын аппаратаар 2 тайконавтыг тоног төхөөрөмж, ачааны хамт Саран дээр буулгана. Хятадууд дэлхийн дагуулын Өмнөд туйл дээр эрдэм шинжилгээний бааз байгуулах аж. Тэнд нарны гэрэл сайн тусдаг, мөн мөсний нөөцтэй гэнэ.
Хятадууд түүнчлэн Оросын “Роскосмос”-той хамтарсан Сарны хөтөлбөрийн хүрээнд “Чанъэ-6”, “Чанъэ-7”, “Чанъэ-8” автомат станцуудыг илгээх юм байна.
Америкчууд гэхдээ хятадуудаас урьтаж магадгүй. “NASA”-н тэргүүн Билл Нельсон “Манай улс Артемида сарны хөтөлбөрийн хүрээнд астронавтуудаа 2025 оны сүүл эсвэл 2026 онд Сар луу илгээнэ” гэж мэдэгдсэн билээ.
Хятадууд 2030 онд Сар луу тайконавтаа илгээнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11