Эстоны эрх баригчид залуустаа хандан гадагшаа явахгүй байхыг уриалсан тухай тус орны Аюулгүй байдлын цагдаагийн алба мэдээлэв. “Орос болон зарим орон руу очих хэрэггүй, тэр тусмаа эдгээр орны их дээд сургуульд сурахгүй байхыг залууст хандан уриалж байна. Кремль үнэн хэрэгтээ гадаадын орос хэлтэй залуусыг “уруу татаж” нутагтаа аваачин сургалтад хамруулах гэж оролддог. Мөн Орост суралцдаг гадаадын иргэдийг тэдний тусгай албад их сонирхдог. Хэрэв тантай ямар нэг байдлаар холбоо тогтоох гэж оролдсон тохиолдолд шууд Эстоны тусгай албадад мэдээлэх ёстой. ...Орост сурч буй оюутнуудыг бид “орос ертөнцийн үзэл санааг сурталчлагчид” гэж тооцох болно. Иймээс та нар эх орондоо эргэж ирсний дараа манай тусгай албадын анхаарлын төвд орох эрсдэлтэй. Түүнчлэн Эстон ба Оросын давхар иргэншилтэй хүмүүст хандан сануулахад, та нарыг оросууд өөрийн иргэн гэж тооцон буцах виза олгохгүй байж мэднэ, мөн цэрэгт дайчилж болзошгүй...” хэмээн тус орны Засгийн газар зөвлөсөн тухай “Delfi” дамжууллаа.
Эстон улс 10 жил тутамд Хүн амын тооллого хийдэг, сүүлийн удаа 2021 онд тоолоход 1’331’824 хүнтэй байсан. Сонирхуулахад, хүн амын 20,24% нь 65-аас дээш насныхан аж. Сүүлийн жилүүдэд энэ орны иргэд гадагшаа их дүрвэж байгаа. 2015 онд Эстоны 13 мянган хүн гадагшаа гарсан бол 2016 онд 13792 мянга, 2017 онд 12358, 2018 онд 10476, 2019 онд 12801, 2020 онд 12427, 2021 онд 12481, 2022 онд 12481 хүн гадаадын улс орнууд руу цагаачилжээ.
Сонирхуулахад, энэ улс 2023 оны 8 сарын 1-нээс эстон хэл мэдэхгүй багш нарыг (орос хэлний сургалттай сургуулиудын) торгох торгуулийн хэмжээг 15 дахин нэмж бараг 10 мянган евро болгожээ. Өмнө нь энэ торгууль 640 евро байсан юм.
#МЦогзолмаа орчуулав.
Гадаад явахгүй байхыг Эстоны ЗГ залууст уриалав
2023-9-05
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.