“Франц улсын ард иргэдийн эдийн засгийн байдал урьдын адил хүнд хэцүү хэвээр байна. Францчуудын 18% нь цалин орлогоороо зардлаа нөхөж чадахаа больсон, иймээс өр зээл тавьж амьдарч байгаа тухай "Secours populaire français" (SPF) төрийн бус байгууллагын мэдээлэв. “Ipsos” судалгааны компаний захиалгаар жил бүр явуулдаг асуулгаас үзэхэд францчуудын амьдрал энэ жил улам мууджээ. Манай орны иргэдийн нилээд хэсэг нь мөнгөгүй учраас эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй, мөн хүүхдүүдээ зохих ёсоор хангаж чадахгүй байна. Тэр бүү хэл хоол хүнсэнд ч мөнгө хүрэлцэхгүй байгаа гэжээ. Тодруулбал ажилчдын 31% нь, харин офисын ажилтнуудын 25%, дунд боловсролгүй хүмүүсийн 24% нь мөнгөний хомсдолд оржээ. Асуулгад оролцсон хүмүүсийн 34% нь өлөн зэлмэн амьдарч цалингаа арай гэж хүргэдэг хэмээн асуулгад хариулжээ” хэмээн “France info” телевиз мэдээллээ.
Бага орлоготой айл өрхүүдэд хямрал маш хүнд тусч байна. Цэвэр орлого 1200 еврогоос доош айл өрхүүдийн 63% нь эмнэлгээр үйлчлүүлэх мөнгөгүй гэжээ. Түүнээс гадна францчуудын 46% нь хүүхдээ сургуульд явуулахад мөнгө хүрэлцдэггүй гэсэн, гэтэл энэ үзүүлэлт 2022 онд 42% байв. Францчуудын 45% нь тог цахилгааны төлбөрөө хийхэд хүндрэл үүсдэг гэсэн, гэтэл энэ тоо 2022 онд 41% байсан
Асуулгад оролцогчдын 94% нь сүүлийн 2 жилд дэлгүүр хоршоо явахын өмнө зориуд хөнгөлөлт, хямдралтай газрыг хайдаг болжээ. Францчуудын 72% нь мах идэж чадахаа больсон бол 15% нь өдөрт хоол идэхээ больсон гэжээ. Францын иргэдийн 58% нь ядуурлын ирмэгт ирснээ хүлээн зөвшөөрч, "Хэзээ л бол хэзээ ядуусын эгнээнд орж болзошгүй хэмээн айдаг" гэжээ. Ийм хүмүүс үнэндээ 35-44 насныхны 76% -г эзэлж байна. Түүнчлэн асуулгад хамрагдсан хүмүүсийн 38% нь өөрсдийгөө ядуу гэжээ. Үүний зэрэгцээ францчуудын 47% нь мөнгө хурааж чаддаг гэж хариулсан байна.
“SPF”-н ерөнхий нарийн бичиг Анриэтт Стенбер “Өлсгөлөн өнөөдөр том асуудал болж хувирлаа. Ард иргэдийн эдийн засгийн байдал муудаж буйд сэтгэл их түгшиж байна. Энэ бол Засгийн газрын №1 асуудал болох ёстой” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
France info: Францад 3 хүн тутмын 1 өлөн зэлмэн амьдардаг
2023-9-07
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.