Узбекистан улсын парламент Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулиндаа залруулга оруулж баталлаа. 2 ба түүнээс дээш эхнэр авсан эрчүүдийг шийтгэх, нүүр царайг нууж халхалсан хувцас өмсөхийг хориглох, эрчүүд ба эмэгтэйчүүдийн тэгш эрхийг үгүйсгэвэл захиргааны хариуцлага хүлээлгэх зэрэг заалт оржээ. “Төр засгаас олон арга хэмжээ авч байгаа боловч манай улсад шашны уламжлалаар гэр бүл болох нь нэмэгдэж байна. Үүний дүнд олон эхнэртэй эрчүүдийн тоо ч ихэслээ. Олон эхнэртэй байхын “давуу тал”-ыг сурталчлах нь газар авчээ.... Энэ бүхэнтэй холбоотойгоор Узбекистанд гэр бүлээс гадуур харилцаанаас төрсөн хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байна. Ийм учраас бид дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан. Шинэ хуулийн төсөл маань үндэстэн хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, шашинд хүлээцтэй ханддаг болох, эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг эрхийг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулахад том түлхэц болно” хэмээн депутатууд ярьжээ.
“2023 оны эхний хагас жилд олон эхнэртэй 4 эрд шийтгэл ногдуулсан. Ер нь сүүлийн 5 жилд ийм хэргээр нийт 38 эрийг хариуцлагад татжээ” хэмээн Узбекистаны ХМХ мэдээлэв.
Узбекистан олон эхнэр авахыг хориглосон хууль батлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11