“Их 20”-н гишүүн орнуудын 18 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Энэтхэг улсын Нью-Дели хотод 9 сарын 9-10-нд явагдана. “G20”-г энэ жил тэргүүлж буй Энэтхэг улс “Манай бүлэг Африкийн холбоог эгнээндээ элсүүлж байнгын гишүүн болгохоор төлөвлөж байна. Олон орон дэмжсэн, одоогоор нэг ч улс эсэргүүцсэн санал ирүүлээгүй” гэж мэдэгдэв. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров “G20-д элсэх Африкийн түншүүдийн өргөдлийг Орос улс хамгийн түрүүнд дэмжсэн. Нью-Делигээс гарах тунхаглалын төсөлд ч багтсан учраас энэ жил Африкийн холбоо элсэх байх” хэмээжээ. Хятад улс мөн Африкийг дэмжиж байгаа аж. “Хятад ба Африкийн холбоо бол олон улсын шударга ёсыг сахин хамгаалах, төвийг сахих бодлогын тал дээр чухал түншүүд. Африкийн холбоо цаашид даяаршсан удирдлагад илүү жинтэй үүрэг гүйцэтгэх ёстой, ийм учраас бид дэмжлээ” хэмээн Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мао Нин мэдэгдсэн билээ.
Харин “Reuters” агентлаг “Африкийн холбоо ирэх жил буюу 2024 онд “Их 20” бүлгийн албан ёсны гишүүн болно гэж Энэтхэгийн эх сурвалж мэдэгдсэн. Яагаад гэвэл энэ бүлгийг тэргүүлэх эрх мэдэл Энэтхэгээс Бразил улс руу шилжих юм” хэмээжээ.
Африкийн холбоо “G20"-д элсэнэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл