“2022 онд Хятад улсын хүн ам 850 мянгаар багаслаа, энэ бол 2021 онтой харьцуулсан үзүүлэлт гэж тус орны Статистикийн товчоо мэдээлэв” хэмээн “РИА Новости” агентлаг дамжууллаа. Одоо Хятадын хүн амын тоо 1 тэрбум 411 сая 750 мянга болжээ. Энэ тоонд Хонконг, Макао, Тайваний иргэд ороогүй. Ийнхүү тус орны хүн ам сүүлийн 60 жилд анх удаа багаслаа. 2022 онд 9,56 сая хүүхэд төрсөн, 1000 хүнд ногдох төрөлтийн коэффициент 6.77. Мөн онд 10,41 сая хүн нас барсан ба 1000 хүнд ногдох үхлийн коэффициент 7.37 аж. Хүйсийн хувьд бараг өөрчлөгдөөгүй, 100 эмд бараг 105 эр ногдож байгаа. Тодруулбал, 722.06 сая эрэгтэй, 689.69 сая эмэгтэй.
Хятадын хөдөлмөрийн насны буюу 16-59 насны хүн 875.56 сая байна, энэ бол нийт хүмүүсийн 62%. Харин 60 ба түүнээс дээш насны ахмадын тоо 280,04 сая болов, нийт хүн амын 19,8% гэсэн үг.
Манай урд хөршийн хот суурин газруудад 920,71 сая хүн амьдардаг бол хөдөө нутагт 491,04 сая. Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хороо 2021 оны зун 3 дахь хүүхэд төрүүлэхийг зөвшөөрч өмнөх бүх торгууль хураамжийг цуцалсан ч хятадууд олон хүүхэд гаргахыг хүсэхгүй байгаа аж.
Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа цөөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл