АНУ-ын Сан-Франциско хотын эрх баригчид орон нутгийн хар арьстан иргэн бүрд 5 сая доллар тарааж өгөхийг санал болгосон тухай тус орны ХМХ мэдээлэв. Сан-Франциско хотод Ялгаварлал гадуурхлаас учирсан гарз хохирлыг арилгах комисс гэж байдаг аж. 15 хүний бүрэлдэхүүнтэй энэ комисс 2021 оны 5 сард байгуулагдсан ба Сан-Франциско хотын хяналтын байгууллагуудын дээр залардаг. “Манай хотын хар арьстан иргэн бүрд нэг удаагийн тэтгэмж болгож 5 сая доллар тарааж өгөх болно. Энэ нөхөн олговор нь Сан-Франциско хотын бодлого, санаатай гаргасан шийдвэр ба санамсаргүй учруулсан хор хөнөөлийн улмаас хар арьст иргэдэд учирсан эдийн засгийн гарз хохирлыг, мөн алдагдсан боломжийг нөхөхөд тусална. Нөхөн төлбөр үр дүнтэй, оновчтой, хурдан төдийгүй учруулсан хор хөнөөлтэй дүйцэхүйц байх ёстой” гэж тус комиссын төсөлд дурджээ.
“Daily Mail” сонин энэ тухай “Ийм саналыг хэрэгжүүлэхэд хотоос 50 тэрбум доллар шаардагдана. Гэтэл хотын төсөв ердөө 14 тэрбум доллар. Түүнчлэн тус комисс бас хар арьст гэр бүлүүдийн бүх өр зээлийг хүчингүй болгох санал гаргалаа. Энд боловсролтой холбоотой, бас зээлийн карт, цалингийн хураамж бүгд хамаарна” гэж бичлээ.
“Мөнгө авах иргэд 18 нас хүрсэн, албан ёсоор дор хаяж 10 жил хар арьстан байсан байх ёстой..... Тэд мөн Сан-Франциско хотод төрсөн эсвэл 13-аас доошгүй жил энд амьдарснаа батална. Хамгийн гол нь тэд хар тамхины наймаатай тэмцэх ажлын дүнд шоронд суусан хүний үр сад, эсвэл 1865 оноос өмнө боолчлогдсон хүний үр удам байх ёстой. Гэхдээ энэ хүмүүс боолчлолын нөхөн төлбөрийг шаардаагүй юм, харин Сан-Франциско хотын хар арьстнуудыг дарлах, шулах агуулгатай төрийн бодлогыг өөрчлөхийн тулд ийм санаачилга гаргасан" хэмээн Сан-Франциско хотын Ялгаварлал гадуурхлаас учирсан гарз хохиролыг арилгах комисс мэдэгдэв.
Сан-Франциско хар арьстан бүрд $5 сая өгнө гэж амлажээ
2023-1-17
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.