Манай урд хөрш Хятад улсын Жухай хотод яг нисдэг таваг шиг хэлбэртэй “Chimelong Spaceship” хэмээх аварга том усан парк нээгдлээ. Дэлхийн хамгийн том, битүү дээвэрт энэхүү эрдэм шинжилгээний паркад далай тэнгисийн 100 мянга гаруй амьтан бий гэж “Weixin” мэдээлжээ.
“Чимелонг” усан паркийн урт 650 м, талбай 400 м2 бөгөөд өдөрт 50 мянга гаруй хүнд үйлчилнэ. Энд манай гарагийн хамгийн том аквариум, хамгийн том далайн музей, амьд шүртэй хамгийн том усан сан байгуулжээ. Мөн 15 сэдэвтэй бүсэд далайн 300 төрлийн амьтан, бас 100 төрлийн амьд шүр амьдардаг аж.
“Chimelong Spaceship усан паркад “Сансрын ертөнц” зэрэг олон аттракцион, “Бермудын адал явдал” зэрэг стимулятор байрлуулжээ. Паркийн төслийг 10 жил хийж харин 5 жилд барьж дуусган энэ 9 сард ашиглалтад орууллаа. “Chimelong Group” компани энэ паркийг 1,1 тэрбум доллараар барьжээ. Тус компани Хятадад бас өөр олон парк барьсан. Жухай хотод 9 жилийн өмнө “Ocean Kingdom” аквапарк ашиглалтад орсон билээ... Удахгүй дахин 2 том объект барихаар тус компани төлөвлөж байна, нэг нь сафари-парк” гэж “The Messenger” бичжээ.
Дэлхийн хамгийн том усан парк Хятадад нээгдэв
2023-9-20







АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.