“Microsoft”-г үндэслэгч, тэрбумтан Билл Гейтс хиймэл мах сурталчилж байна. Тэрбээр “Хүн төрөлхтөн ирээдүйд хиймэл мах идэх болно. Би ургамлын гаралтай хиймэл махны аж үйлдвэрлэлийг өөдрөгөөр харж байна. Энд асуудал зөвхөн мөнгө санхүүтэй холбоотой. Хиймэл мах хэрэв жинхэнэ махаас нилээд хямд үнээр зарагдах юм бол худалдан авагчид зөндөө гарч ирнэ. Үхрийн махыг хиймлээр үйлдвэрлэдэг компаниуд олноор гарч ирж байна. Үүний зэрэгцээ хуучны адил үхрийн аж ахуй эрхэлдэг хүмүүс одоо метаны ялгарлыг бууруулахын төлөө ажилладаг.... Цаг хугацааны эрхээр ургамлын гаралтай мах илүү эрэлт хэрэгцээтэй болно. Мэдээж, дэлхийн хүн амын ихэнх нь цагаан хоолтон болохгүй нь ойлгомжтой. Зүгээр л чанартай, хямд хиймэл мах зах зээлийг эзлэн авах юм. Харин одоо бол хиймэл махын үнэ өртөг маш өндөр байна. Ийм өндөр үнэ хэвээр байвал бид амжилтад хүрэхгүй... Дэлхийн цаг уурыг эерэгээр өөрчлөх том алхам хийхийн тулд.... эко хүнсний үнийг ядаж “бохир” махтай адил болгох ёстой” хэмээн мэдэгдэв. Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс хиймэл мах үйлдвэрлэдэг “Beyond Meat”, “Impossible Foods”, “Upside Foods” (Memphis Meats) зэрэг брэндийг дэмждэг тухайгаа дээрх ярианы үеэр цохон тэмдэглэжээ. Харин шинжээчид энэ талаар "Өнөөдөр хиймэл махын эзлэх хувь маш бага. Ер нь 2050 он хүртэл хиймал мах эрэлт хэрэгцээгүй байх шинжтэй. Энд үнийн бодлого төдийгүй улс үндэстнүүдийн уламжлал, хоолны зуршил, хэрэглээний соёл их үүрэг гүйцэтгэдэг. Гэвч алс ирээдүйд хиймэл махны амт, үнэр, чанар сайжирч эцсийн бүлэгт энэ бүтээгдэхүүн зах зээлтэй болох нт гарцаагүй" хэмээжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл