Америкийн Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблей чуулж дэлхийн өнцөг булан бүрээс дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд дипломатчид хүрэлцэн ирж олон улсын бодлогын чухал асуудлуудыг авч хэлэлцэж, бие биетэйгээ харьцаж байна. Өдөр нь ингэж ажилласан дипломатч нар харин үдэш орой ёстой “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж” байгаа тухай ХМХ мэдээллээ. “Дипломатчид өдөр нь хурал чуулгандаа суучихаад шөнө орой болмогц тайчих клубээр хэсч биеэ үнэлэгчидтэй учирдаг” гэж АНУ-ын “Page Six” сэтгүүл бичжээ. “Манай бизнес 20% -25%-иар өслөө. Зуучлагчид бүр Лас-Вегас, Европоос элит янхнуудыг авч ирсэн. Тэд ганц шөнө 3000-5000 доллар авдаг. Зарим нь бүр хуучны үйлчлүүлэгчидтэйгээ энд учирсан.... Энд яг биеэ үнэлэгчдийн чуулган болж байх шиг ээ. Хүүхнүүд орон байр хайж хөлслөх шаардлагагүй, шууд л дипломатч нарын хөлсөлсөн зочид буудлын өрөөнд хонож байгаа. Мөн Нью-Йоркийн шөнийн стриптиз клубууд ёстой хахаж байна. Дипломатчид стриптиз-клубт шууд VIP өрөөг урьдчилж захиалдаг, шөнийн 50-100 мянган долларын үнэтэй өрөөг. Хаашаа л харна эргэн тойронд урьдынхаас огт өөр түвшний хүмүүс их үзэгдэх болсон. Гадаадынхан, ялангуяа шашны хатуу дэг жаягтай орнуудаас ирсэн дипломатч нар хэт эрх чөлөөтэй ийм нөхцөлд баярласандаа бараг л галзуурах шахаж байна” гэж тухайн салбарын нэрээ нууцалсан этгээд ярилаа.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл