Европын холбооны 9 оронд “Euroskopia” санал асуулга явуулсан тухай “Euroactiv” мэдээллээ. Гэтэл европчуудын бараг тал нь Украины газар нутгаас өгөөд ч болов энэ дайныг дуусгахад бэлэн гэж хариулжээ. Тодруулбал, асуулгад хамрагдсан хүмүүсийн 48% нь “Украины дайныг аль болох хурдан дуусгахын тулд тус орны хилийн дээсийг өөрчлөх хэрэгтэй” гэжээ. Европчуудын зөвхөн 32% нь ийм үзэл бодлыг зөвшөөрөхгүй гэж хариулсан байна. Дэлгэрүүлж үзвэл, “Украины дайныг хурдан дуусгах хэрэгтэй” гэж Германы иргэдийн 60%, Австрийн иргэдийн 64% нь үзсэн. Энэ үзүүлэлт Грект 54%, Италид 50%, Испанид 50%, Португалд 41% байв. Үүний зэрэгцээ Украины дайн дажныг үргэлжлүүлж Киевийн дэглэмд байлдааны зэр зэвсэг, танк техник нийлүүлж туслахын төлөө Европын холбооны иргэдийн 56% саналаа өгчээ. Харин энэ тоо Испанид бүр өндөр буюу 61% байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл