Оман улс 2023 оноос сансрын буудал барина гэж мэдэгдлээ. Энэ бол Ойрхи Дорнодын анхны сансрын буудал болох юм. Сансрын буудлыг Дукм хэмээх боомт хотод барина, учир нь энэ хот экваторын ойролцоо байрладаг учраас пуужингууд дэлхийн эргэх хурдыг ашиглах боломжтой, иймээс пуужин хөөргөх төгс нутаг гэж үзжээ. “Etlaq Etlaq Space Launch Complex” сансрын буудлын төсөл маш богино хугацаанд хэрэгжиж 2024 оны эхээр анхны пуужингаа хөөргөнө. Гэхдээ сансрын буудлыг бүрэн барьж дуусган ашиглалтад оруулахад 3 жил шаардлагатай. Оманы Үндэсний сансрын компани мөн арилжаа, мэргэжлийн болон боловсролын зориулалтаар пуужин угсрах, тест хийх, хөөрөх талбайг барих аж.Оманы сансрын буудал нь Ойрхи Дорнодын бүс нутгийн орнуудын төр засгийн байгууллагууд, хувийн компаниудын хөгжилд түлхэц болно гэж шинжээчид найдаж байна. “Nascom” түүнчлэн Оманы анхны суб орбитын пуужинг барьж хөөргөнө. Оманы султан дээрх зориулалтаар 20 мянган м2 талбайг хуваарилж өгчээ.
Оман бол хаант засаглалтай улс. Султан бол төрийн тэргүүн төдийгүй Засгийн газрыг толгойлдог, Ерөнхий командлагч, Батлан хамгаалах болон Гадаад харилцааны, Сангийн сайд юм байна.
Оман сансрын буудал барина
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл