Энэтхэг улсын Деванши Сангви гэдэг 8 настай охин гэр бүлийнхээ алт мөнгөний бизнес болон олон сая долларын хөрөнгийг өвлөж авахаас татгалзсан тухай “Independent” сонин мэдээлэв. Сурагч охин Деванши “Би мөнгө сонирхдоггүй, соёл иргэншлийн элдэв дэвшилт ололт ч надад хэрэггүй. Яагаад гэвэл, би ариун дэг ёсыг сахиж насан туршид сүмд амьдрахыг хүсдэг. Би шашны асуудлыг судалж бясалгах болно” хэмээн мэдэгдсэн аж. Ар гэрийнхэн нь түүний сонголтыг ойлгож хүндэлж буйгаа илэрхийлэв. Энэ гэр бүл жайнизм хэмээх шашны урсгалыг дагадаг юм байна. Энэ урсгал манай эриний өмнөх 1-р зууны орчим үүссэн ба одоо дэлхий даяар 5 сая орчим сүсэгтэн дагалдагчидтай.
Сонирхуулахад, жайнизмын гол үндэс нь хамаг амьтны тусын тулд материаллаг бүхнээс татгалзах, хүчирхийлэлгүй аж төрж гэгээрэх, амьд бүхэнд учрах хор хөнөөлийг аль болох багасгах.... Өөрөөр хэлбэл, энэ шашны урсгалын лам нар амьтны амийг хороохгүй гэж мах иддэггүй, шуналын сэтгэлээс сэргийлж хувийн өмчөөс ч татгалздаг. Лам нар өлсөхөөрөө аягаа бариад бадарчилдаг, айл хоол өгвөл иднэ. Хэрэв өгөөгүй бол хоосон хонодог. Тэд санамсаргүй өт хорхой гишгэж гэмтээхээс сэргийлэн өмнөх замаа шүүрдэж явдаг, тэр бүү хэл бичил амьтан санамсаргүй залгиж алахаас сэргийлж усаа шүүж уудаг.... Тэдний хувьд дээдийн жаргал нь өлсч үхэх.
Гэлэнмаа болохын тулд $61 саяас татгалзжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11