Казахстан улсын Үндэсний эдийн засгийн сайд Алибек Куантыров “Манай орон 2024 оноос тансаг хэрэглээний татвартай болохоор төлөвлөж байна. Бид 2023 оноос Татварын шинэ хуулин дээр идэвхтэй ажиллаж дуусгана. Намар гэхэд хуулийн төслөө парламентад хэлэлцүүлэхээр оруулах байх. Шинэ хууль 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Татварын шинэ хуулинд мэдээж тансаг хэрэглээний татварыг тусгах болно” хэмээн мэдэгдлээ. “Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэнд хандан үг хэлэхдээ Татварын шинэ хуулийн тухай дурдсан билээ. Асар үнэтэй үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл зэргийг худалдаж авах үед тансаг хэрэглээний татварыг авах болно, гэхдээ энэ нь дундаж ангид хамааралгүй байх ёстой тухай Ерөнхийлөгч анхааруулсан” гэж Ерөнхий сайдын орлогч, Сангийн сайд Ерулан Жамаубаев хэлжээ. “Тансаг хэрэглээний татварын хувилбарыг одоо ид авч хэлэлцэж байна. Үл хөдлөхийн объектыг 2-3 ба түүнээс дээш хэмжээгээр эзэмшдэг хүмүүст ийм татварыг ногдуулах тухай санал гарсан. Ер нь татвар төлж чадах хөрөнгө чинээтэй хүмүүсээс л энэ татварыг авна. Өөрөөр хэлбэл, татвар төлсөн ч нээх хотойхгүй хүмүүс гэсэн үг. Үл хөдлөх хөрөнгөөс гадна эртний эдлэл, өндөр үнэтэй авто машин зэрэг тансаг хэрэглээтэй баячуудад хамаатай энэ татварын хуулийн төслийг 2023 оны эхний хагас жилд ерөнхийдөө багтаж гаргах болно" гэж Казахстаны сайд Алибек Куантыров ярилаа.
Казахстан тансаг хэрэглээний татвартай болно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11