Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа талбай дээр цагаан карт гаргасан тухай “Sport Bible” мэдээллээ. 2023 оны 1 сарын 21-нд Португал улсад “Бенфика” ба “Спортинг” хэмээх эмэгтэйчүүдийн багийн хоорондох тэмцээн дээр ийм үйл явдал болжээ. Тэмцээний үеэр гэнэт нэг хөлбөмбөгчин бүсгүйн бие муудсан тул эмч нарыг дуудав. 2 багийн эмнэлгийн баг хоёулаа зэрэг талбай дээр гарч ирж яаралтай тусламж үзүүллээ. Тамирчны бие хэвийн болсны дараа шүүгч цагаан карт гаргаж харуулав. Тэр ийм байдлаар тусламж үзүүлсэн эмч нарт талархал илэрхийлсэн аж. Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн хөгжөөн дэмжигчид энэ шүүгчийн шийдвэрийг дэмжиж алга ташжээ.
Сонирхуулахад, Олон улсын хөлбөмбөгийн холбоо туршилт болгон Португалд цагаан карт хэрэглэхийг сайшаажээ. Цагаан картын тусламжтай тамирчдын шударга тоглолтыг үнэлж спортын ёс зүйг дээшлүүлнэ гэж тэд үзсэн байна. Гэсэн ч нийгмийн сүлжээний зарим хэрэглэгч энэхүү шинэлэг арга хэмжээг “Цаг хугацаа дэмий үрсэн хэрэг” гэж эрс шүүмжилжээ.