ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦОГТ-ОВОО СУМЫН “БИЛГЭХ” БУЛГИЙН ОЙР ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЖ СУРАГЧДЫН ДУНД АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас санаачлан “Мөнх цас, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд “Булаг шандын эхийг цэвэрлэх” уралдаан зарласан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтэс нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчдыг хамруулан Бор тээг багийн “Билгэх” булгийн ойр орчмын цэвэрлэгээг зохион байгуулж, булгийн онцгой хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх самбарыг байршууллаа. Мөн Дэлхийн усны өдөртэй холбогдуулан сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, батламж мөнгөн шагнал гардууллаа.