“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтад нийт 3500 хүн бүртгүүлнээс 2400 нь шалгалтанд орох эрхтэй болжээ. Мөн 300 орчим өргөдөл шаардлага хангаагүй гэдэг шалгаанаар хасагдсан байна. Тухайлбал, ажлын байрын бичиг баримтын шаардлага хангаагүй, ажилласан жил, боловсролын зэрэг нь нийцээгүй өргөдлүүдийг хасчээ. Бичиг баримтын бүрдүүлбэрийг МҮХАҮТ гэх мэт ТББ-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэг хараат бусаар шалгасан байна.
Сонгон шалгаруулалт энэ сарын 26-27-нд Нийслэлийн төв номын санд болох бөгөөд 10 удаа шалгалт авна. Шалгалт дууссан даруйд тухайн иргэнд шалгалтын оноог мэдээлэх гэнэ. Сонгон шалгуулалтыг шударга явуулах үүднээс ил тод, нээлттэй байлгах аж. Шалгалтад оролцох хүн тус бүрд шалгалтын зарыг буюу хэдэн цагаас шалгалтад орох мэдээллийг илгээж, ямар агуулгатай байхыг нээлттэй зарлах гэнэ. Ингээд шалгалтын нийт оноо 70, ярилцлагын асуулт 30 байна. Нэг ажлын байранд хамгийн өндөр оноо авсан горилогч ажилд орох юм байна.
Сэтгэгдэл (1)