Охид, бүсгүйчүүдийн авир төрх, үйлдлийг хянаж шалгах үүрэгтэй шинэ байгууллага байгуулсан тухай Узбекистаны Засгийн газар мэдээллээ. “Тумарисын дагалдагчид, залгамжлагчид” хэмээх энэ байгууллага нь дунд сургуульд болон МСҮТ-д сурдаг охид бүсгүйчүүдийн авир төрх, алхам үйлдэлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлж тогтоох үүрэгтэй, үүний зэрэгцээ тэдний эрх ашгийг зөрчсөн асуудлуудад анхаарч ажиллах юм байна. Шинэ байгууллага түүнчлэн эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм байна. Тус байгууллагын харъяа бүлгүүдийг Узбекистаны Дотоод хэргийн яамны салбар хэлтэсүүдийн дэргэд байгуулахаар төлөвлөжээ. Хот суурин газрын бүх дүүрэгт 2 хүний орон тоотой байна, гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал хүндэвтэр орон нутагт 3 хүнтэй ажиллах аж. Бүлгийн гишүүд нэг жилийн хугацаанд 360 цаг ажил үүргээ гүйцэтгэнэ, хамгийн гол нь энэ нэмэлт үүрэг нь тэдний хичээл сургууль, ажил төрөлд саад болохгүй, сөрөг нөлөөлөхгүй байх ёстой гэнэ. Сайн ажилласан гишүүдийг урамшуулна. Тухайлбал, Дотоод хэргийн яамны тасгийн даргын бичгээр тэднийг хууль сахиулах байгууллагын харъяа их дээд сургуулиудад давуу эрхээр элсүүлнэ. Өөрөөр хэлбэл, ямар ч ярилцлага хийхгүй, тест шалгалт өгөхгүйгээр их дээд сургуульд суралцах эрхтэй болно.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл