Эртний хүннүчүүдийн үеийн олдворыг Оросын эрдэмтэд шинжилж дууссан тухай “RT” агентлаг мэдээллээ. Хүннү гүрэн бол манай өвөг дээдэс гэдгийг монголчууд андахгүй. Хүннү гүрэн манай эриний өмнөх 220 оноос манай эриний 2-р зуун хүртэл өнөөгийн Монгол, Зүүн Казахстан, Зүүн Киргиз, Өмнөд Сибирь, мөн Баруун Манжуур, Шинжаан, Өвөр Монгол, Ганьсү зэрэг Хятадын хойд нутгийг багтаасан өргөн уудам нутагт оршин тогтнож байжээ.
Тувагийн нутгаас археологичдын олсон энэ олдвор бол хүннүчүүдийн бүсний толь, горхи байсан. Бүсний том толь хар өнгөтэй бөгөөд өнгө өнгийн минерал (цагаан, улаан, хөх өнгийн мана, тана болон оюу, фуксит...) шигтгэсэн. Бүсний толийг ямар материалаар хийснийг тодруулах гэж Санкт-Петербургийн улсын их сургуулийн эрдэмтэд болон Шинжлэх ухааны академийн ИИМК, Эрмитажийн мэргэжилтнүүд удаан судалж орчин үеийн судалгааны олон арга барил - Романовын спектроскопи, рентген-фаазын анализ зэргийг ашиглажээ. "Олдвор маш хэврэг, бутарч эвдрэх гээд байсан тул маш болгоомжтой ажиллах шаардлага гарсан. Ингээд эцэст нь хүннү бүсний толийг богхед нүүрсээр хийсэн болохыг эрдэмтдийн баг тогтоолоо. Энэ материалын бүтцэд ордог усны замгууд нь өөрчлөгдөх чадвартай тул маш хянуур болгоомжтой судалсан" гэж эрдэмтэд ярилаа. Судалгааны үр дүнг “Journal of Archaeological Science: Reports” нийтэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хүннүгийн үеийн олдворыг шинжилжээ


Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл