Дани улсын парламент өчигдөр шашны текст буюу эх бичиг бүхий бүх номыг шатаахыг хориглосон шинэ хууль гаргажээ. Депутатуудын 94 нь уг хуулийг дэмжиж 77 нь эсрэг санал өгчээ. Данийн парламентад нийт 179 депутат ажилладаг юм байна. "Шашны тухай энэ хууль хэдий Библи, Тори зэрэг бүх шашны сударт хамаатай ч мусульманы Коран судраас болж ийм хууль тогтоомж баталсан" гэж “Би-Би-Си” онцлов. Шинэ хуулийг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах буюу 2 жил хүртэл хорих аж.
Даний 500 гаруй сэтгүүлч, зохиолч, зураач, жүжигчин, найруулагч хамтарч энэ оны 9 сарын 21-нд энэхүү хуулийн төслийг эгүүлэн татахыг шаарджээ. “Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд, урлаг ба улстөрийн асуудлаар өөрийгөө илэрхийлэх эрхэд халдсан хэрэг. Манайх бол эрх чөлөөт, ардчилсан нийгэм” гэж уг шаардлагад дурдсан байв. Депутатууд иргэдийн шаардлагын дараа хуулийн төсөлд өөрчлөлт оруулж “шашинтай холбоотой бүх материал, объект” гэж байсныг “шашны эх бичиг” болгон залруулжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Коран судар шатаахыг Дани хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл