Дэлхийн хамгийн баян гэр бүлүүдийн жагсаалтыг “Bloomberg” агентлаг гаргалаа. Нийт 25 гэр бүл энэ жагсаалтад багтжээ. Тэдний хөрөнгө чинээ сүүлийн 1 жилд 43%-иар өссөн байна. Тодруулбал 1,5 триллион доллараар нэмэгдсэн гэсэн үг.
Тэргүүн байранд АНЭУ-ын Ерөнхийлөгч, шейх Мухаммед бен Заед Аль Нахайяны гэр бүл залрав. Энэ айлын хөрөнгө 305 тэрбум доллар юм байна. Аль Нахайяны гэр бүл бүр АНЭУ гэж байгуулагдаагүй байхад, нефть илрүүлэхээс ч өмнө олон арван жилийн турш энэ газар нутгийг удирдаж ирсэн. Харин нефтийн орд газрууд олдсоны дараа хаант улсын эдийн засаг, санхүү эрс өөрчлөгдөж одоо бүр дэлхийн хамгийн баян орны нэг болжээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүд тус орны Засгийн газарт алба хашдаг, зарим нь хувийн салбарт ажилладаг аж.
2-р байранд Уолтоны гэр бүл бичигджээ. Тус гэр бүлийн хөрөнгө 259,7 тэрбум доллар. Тэд бол АНУ-ын “Walmart” ритейлерийн хувьцаа эзэмшигчид, 46%-г. “Walmart” бол дэлхий даяар 10500 дэлгүүртэй, санхүүгийн 1 жилийн орлого нь 611,3 тэрбум доллар хүрдэг.
3-р байранд Эрмесийн гэр бүл тодорлоо. Нийт хөрөнгө 150,9 тэрбум доллар. Францын “Hermes” компаний “Kelly” цүнх зарим дуудлага худалдаан дээр хэдэн зуун мянган доллар хүрэх нь бий.
4-р байранд 141,9 тэрбум доллартай Марсын гэр бүл оржээ. Энэ гэр бүл “Mars” компанийг эзэмшдэг.
Манай гарагийн хамгийн баян айлуудын айргийн 5-д Катарын хааны гэр бүл Аль-Тани 133 тэрбум доллараар багтлаа. .
Дэлхийн хамгийн баян гэр бүлийг тодруулжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл