Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин 12 сарын 14-нд 2023 оны үр дүнгээ гаргаж шууд эфирээр ард иргэдтэйгээ 4 цаг 4 минут гаруй харьцаж 68 асуултад хариуллаа.
Асуулт: Нийт 2 сая гаруй асуулт, санал хүсэлт, гомпол ирлээ. Бүх Оросын Ардын фронтын идэвхтэнүүд манайд ирсэн бүх асуулт, санал, гомдол зэрэг мэдээллийг бүтэн жилийн турш боловсруулж хариу өгнө, арга хэмжээ авахад тусална. Сонирхуулахад, зарим асуудал Ерөнхийлөгч Путинд хүрэхээс өмнө шийдэгдэж байв. Манай “moskva-putinu.ru” сайтад 1 иргэн хандаж “Бидний цалинг тавихгүй байна” гэсэн гомдол ирснийг өчигдөр ТВ-р цацсан. Харин өнөөдөр цалинг нь тавьжээ..... Владимир Владимирович, та өнгөрсөн 7 хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн. Таны хувьд дотоод ба гадаадын ямар бодлого хамгийн чухал вэ?
В.Путин: Орос орны хувьд бие даасан бодлого явуулахгүй оршин тогтноно гэж байхгүй. Ямартай ч өнөөгийн байгаа хэлбэрээр, 1000 жил оршин тогтносон хэлбэрээр. Иймээс хамгийн гол чухал асуудал бол тусгаар тогтнолоо бататгаж бэхжүүлэх. Энэ бол өргөн, цар хүрээтэй ойлголт. Гадаад талыг авч үзвэл, эх орныхоо батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, хил хязгаарын аюулгүй байдлыг хангана гэсэн үг. Дотоодод, нийгмийн бие даасан байдлыг бэхжүүлэх. Өөрөөр хэлбэл улс орныхоо ард иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, манай улстөрийн системийг мөн парламентаризмыг хөгжүүлэх. Түүнчлэн эдийн засаг, технологийн аюулгүй байдал, тусгаар бие даасан байдлыг бүрэн хангах ёстой. Үүнгүйгээр Орос орон оршин тогтнож чадахгүй гэдгийг энд байгаа хүмүүс болон улс даяараа маш сайн ойлгож байгаа. Санхүү-эдийн засгийн, эдийн засгийн, технологийн бие даасан байдал бол улс орон бүрийн ирээдүй.
Орос ирээдүйдээ итгэлтэй байгааг Путины шууд эфир баталлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл