АНЭУ-ын Дубай, Абу-Даби хотын гудамжинд дахин боловсруулах боломжтой хог хуримтлуулж цуглуулахад зориулан “ухаалаг” хогийн сав, контейнер байрлуулж эхэллээ. Ийм контейнер ашигласны төлөө оршин суугчдыг шагнах юм байна. “Marina” болон “JLT”, “JVC”, “Dubai South” зэрэг дүүрэгт 50 гаруй “ухаалаг” хогийн сав байрлуулсан. Эдгээрийг ашиглахын тулд QR кодтой хогийн тусгай уут ашиглах ёстой.
“Nadeera” компаний ерөнхий захирал Эль Чаар “Манай ухаалаг контейнерууд бол чиптэй, нэвтрэх хяналтын технологитой. Бүх систем маань Хиймэл оюун ба блокчейн процесс дээр суурилан ажилладаг. Инновацийн ачаар оршин суугчид ногоон орчинд амьдарна. Зүгээр дэргэдүүр өнгөрч байгаа хүмүүс түүнийг онгойлгож хогоо хийж чадахгүй. Хогийн сав дүүрсний дараа өөрөө дохио өгөх тул компаний ажилтан ачааны машинтайгаа очиж авдаг. Дараа нь бүх хогийг QR кодоор бүртгэж сканирдана. Ингэж ялгасан чанараар иргэдэд тусгай хавсралтаар урамшуулал олгоно. Хэрэв иргэд хогоо ялгахдаа алдаа гаргасан бол энэ талаар тэдэнд мөн л хавсралтаар тайлбарлана. Мөн хогоо хаяхгүй удсан талаар ч бид сануулах болно” гэж ярилаа.
Арабууд “ухаалаг” хогийн сав ашигладаг болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл