Японы эрх баригчид 2025-2030 онд Сар луу астронавтаа илгээхээр төлөвлөсөн тухай “Yomiuri” сонин мэдээллээ. Япон энэ төлөвлөгөөгөө АНУ-тай хамтарч хэрэгжүүлнэ, тодруулбал тэдний "Artemis" хэмээх сарны хөтөлбөрийн хүрээнд амжуулах аж. Хоёр орны Засгийн газар 2024 оны 1-р сард зохих гэрээ хэлэлцээрийг байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, “NASA” ирэх 10 жилийн хугацаанд Саран дээр буух аппаратандаа япончуудад суудал өгнө гэж амлажээ. Тиймээс дэлхийн дагуул дээр хөл тавих 2 дахь орон нь Япон байх магадлалтай.
Японы Ерөнхий сайд Фумио Кисида өмнө нь “NASA”-тай хийх хэлэлцээрийг эрчимжүүлэхээ мэдэгдсэн. Тэгээд ч Япон өөрийн зүгээс тодорхой хэмжээний тусламжийг АНУ-ын Сарны хөтөлбөрт өгсөн төдийгүй ирээдүйд сарны тойрог замд байрлуулах “Gateway” хэмээх станцын хангамжийн зарим ажлыг гүйцэтгэж мөн Сарнаа явагчийг бүтээх ажилд оролцож байна. Харин “Toyota Motor Corporation” одоо өндөр бүтээмжтэй ровер хийж байгаа, үүний ачаар Саран дээр удаан хугацаагаар ажиллах боломжтой болох аж.
Yomiuri: Японы астронавт 2030 оноос өмнө Саран дээр бууна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл