Сингапурын эрх баригчид ойрын ирээдүйд Хиймэл оюуны салбарт байр сууриа улам бэхжүүлж аварга том төлөвлөгөө хэрэгжүүлж даяаршсан технологийн хаб болно гэж мэдэгдлээ. “Хиймэл оюун бол манай Засгийн газрын ажиллах гол түлхүүр чиглэл. Хиймэл оюуныг хөгжүүлэх тулгын чулууд нь машины сургалтын салбарын эрдэмтэд, асар их мэдээлэл өгөгдлийг боловсруулах чадвартай инженерүүд. Хиймэл оюун урт хугацааны потенциалтай гэдэгт бид итгэдэг. Манай зорилго бол амьдралыг сайжруулахын тулд Хиймэл оюуны бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглах.... Хиймэл оюун ба машины сургалтын салбарт мэргэжилтэн инженерийн сургалтыг эрс идэвхжүүлнэ. Мөн салбарын гадаадын шинжээчдийг олноор татан авч ирж ажиллуулах төлөвлөгөөтэй. Энэ салбарт эрдэм шинжилгээний төв байгуулах стартапууд болон том компаниудад тусламж дэмжлэг үзүүлэхээр боллоо. Орон нутгийн түвшинд Хиймэл оюуны тухайд боловсролын хөтөлбөрөө улам өргөжүүлж тэлэхээр төлөвлөсөн” гэж Сингапурын Шадар сайд Лоуренс Вон мэдэгдлээ.
Сингапурын хүн ам 5,5 сая бөгөөд Хиймэл оюуны салбараар дагнасан инженер, мэргэжилтний тоо нь 5000 хүрчээ. Харин одоо эрх баригчид энэ тоог 15 мянгад хүргэх зорилтыг тавьсан аж. Сингапур өнөөдөр ч технологийн том компаниудын төв билээ. Жишээлбэл Microsoft, Google, IBM, Apple, Razer, Amazon, ByteDance зэрэг дэлхийн "технологийн мангасууд" бүгд энд бий. Түүнчлэн энэ хот-улсад 200 орчим банк ажилладаг, нийт активын дүн 2 триллион доллар.
Сингапур: Хиймэл оюун бол манай ЗГ-ын гол түлхүүр чиглэл
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл