Белорусс улс анхны эмэгтэй сансрын нисгэгчээ 2024 онд нисгэхээр ОХУ-тай гэрээ байгуулжээ. Өргөдөл илгээсэн 3000 бүсгүйгээс 6 нь сүүлчийн шалгаруулалтад үлдсэн. Тэднээс 2-ыг сонгож сансарт нисгэхээр бэлдэж байна. Үндсэн сансрын нисгэгчээр “Белавиа” нисэх компаний онгоцны үйлчлэгч Марина Василевская шалгарч одоо орлон нисгэгчийн хамт бэлтгэлээ базааж байгаа аж. Харин сансрын хөлгийн ахмад нь ОХУ-ын сансрын нисгэгч Олег Новицкий, борт инженер нь "NASA"-н астронавт Колдвелл-Дайсон Трейси байх юм. Орлон нисгэгчдийг нэрлэвэл, сансрын нисгэгч Иван Вагнер, хүүхдийн мэс засалч Анастасия Ленкова, астронавт Петтит Дональд Рой.
Сонирхуулахад, өнөөдөр Белоруссын сансрын салбарт 4000 орчим мэргэжилтэн 20 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрт ажиллаж байна. ЗХУ-ын үед белорусс гаралтай 3 сансрын нисгэгч Петр Климук, Владимир Коваленок, Олег Новицкий сансарт ниссэн. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова бас белорусс гаралтай юм байна.
Белоруссын анхны эмэгтэй сансрын нисгэгч 2024 онд сансарт ниснэ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл