Манай хойд хөрш Орост 2022 онд гэмт хэргийн гаралт буурсан тухай тус орны Дотоод хэргийн яам мэдээллээ. “2022 онд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх жилтэй харьцуулахад 1,9%-иар буурсан, бараг л 2% гэж хэлж болно. Энд онцлон дурдахад, хүнд ба онц хүнд гэмт хэргийн гаралт 2021 онтой харьцуулахад 4,1% буурчээ. Хувь хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэг 5,5% багассан. Үүнийг задалж үзвэл, эрүүл мэндэд санаатай гэм хор учруулсан хэрэг 2,8%, хүчингийн хэрэг ба хүчиндэхийг завдсан гэмт хэрэг 4,2%-иар буурсан байна. 2022 онд дээрэм 10,5%, тонуул 7,1%-иар багассан. Харин хулгайн гэмт хэрэг 1,8%-иар буурснаас орон гэрийн хулгай 7,5%, тээврийн хэрэгслийн хулгай 19,6%-иар буурлаа..... 2022 онд Оросын хууль сахиулах байгууллагууд 1 сая гаруй гэмт хэргийг илрүүлж чадсан. 4 гэмт хэрэг тутмын нэг нь цахимаар үйлдэгджээ. Манай хууль сахиулах байгууллагууд IT технологийг өргөн ашигласнаар гэмт хэргийн илрэлт 4,4%-иар нэмэгдсэн.... Хар тамхины хэргийн илрүүлэлт 20,9%-иар нэмэгдсэн бол терроризмын тухай хуурамч мэдээлэх нь эрс ихсэв. Үүний 92,2%-г зайнаас үйлдсэн байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийн оролцоотой эрүүгийн гэмт хэргийн тоо 4,4%-иар буурсан. Иргэдийн согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 12,5%-иар, мансуурлын байдалд үйлдсэн гэмт хэрэг 18,5%-иар буурчээ. Энэ бүхэн бол манай хэсгийн цагдаа нар, хүүхдийн асуудал хариуцсан байцаагчдын явуулсан их ажлын үр дүн гэж үзэж байна” хэмээн ОХУ-ын ДХЯ мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг дамжуулав.