“Умард Солонгос 200 удаа их буугаар Өмнөд Солонгос улсын Шар тэнгис дэх Пэннёндо, Ёнпхёндо арлууд руу буудлаа. Буудлагад өртсөн энгийн хүмүүс, цэргийнхэн байхгүй. Умард Солонгос ийм өдөөн хатгалга хийсэнтэй холбоотой Ёнпхёндо арлын ард иргэдийг нүүлгэж шилжүүлж байна” гэж “Рёнхап” агентлаг мэдээлэв. Харин Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг “Түүнчлэн Умардын цэргүүд баруун эргээс буудсан. Чансан хошууны хавьцаа тэд 2 цагийн хугацаанд 9 удаа буудсан” гэж дамжууллаа.
“Хямралыг гааруулсны хариуцлагыг зөвхөн Умард Солонгос хүлээнэ гэдгийг бид хатуу сэрэмжлүүлж байна. Умардын энэ буудлагын хариуд арга хэмжээ авна” гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны олон нийттэй холбоо тогтоох газрын дарга Ли Сон Жун мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун өмнө нь мэдэгдэл хийхдээ “Хэрэв зөрчил дайн дэгдвэл АНУ ба Өмнөд Солонгосыг устгахыг тушаана” хэмээсэн.
Умард Солонгос 200 удаа их буугаар өмнөд хөрш рүүгээ буудав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл