ОХУ-ын Оддын хотхоны Ю.А.Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлдэх төвд Саран дээр ажиллах робот-кентаврын макетыг дэлхий нийтэд танилцуулсан тухай “РИА Новости” мэдээлэв. Уг роботыг Магнитогорскийн “Андроидная техника” компаний инженерүүд “Alpha Robotics Venture” сантай хамтран бүтээжээ. Дашрамд дурдахад, энд мөн сансарт ниссэн нөгөө алдартай робот Федорыг бүтээсэн аж.
Энэ робот –кентавр Сарыг колоничлох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тусална, өөрөөр хэлбэл манай гарагийн дагуул дээр станц барих, эрдэм шинжилгээний ажил явуулах гм... Түүнийг VR-шлем болон тусгай хувцсын тусламжтай Дэлхийгээс оператор удирдана, яг Аватар шиг. Үүний зэрэгцээ робот-кентавр бие даан ажиллах чадвартай, Сарны гадаргуугийн мэдээллийг боловсруулах болон динамик тэнцвэрт системийн ажиллагааг дэмжих, орон зайд өөрөө чиг зүгээ тодорхойлох, бас Сарны хөрсийг шинжлэх зэрэг зарим судалгааг бие даан явуулна, мэдээж Хиймэл оюуны удирдлаган дор.
Робот 3 хэсгээс бүрддэг, роботын бие + дугуйт хэсэг + нисдэг дрон. Хэсэг бүрийг тусад нь удирдах боломжтой, мөн 3-уулаа бие биеэс хамааралгүй ажиллаж чадна. 4 дугуй тус бүрдээ хөдөлгүүртэй, өөрийн тэнхлэгийг тойрон эргэлдэх ба титанаар хийсэн, бас хэт бөх подшипникээр тоноглосон.
#МЦогзолмаа орчуулав.
Сарны робот-кентавраа оросууд танилцуулав



Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
Хуулийн төсөл өргөн барьлаа2025-03-28
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл