АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Аль Нейядийг Залуусын асуудал хариуцсан сайдаар томилжээ. АНЭУ-ын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн захирагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум энэ томилгооны тухай “Султан бол сансрын нисгэгч, дэд эрдэмтэн. Султан эх орныхоо төлөө армид цэргийн алба хаасан, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө шинжлэх ухааны салбарт зүтгэж буй нэгэн. Тэрбээр задгай сансарт ажилласан анхны араб хүн, анхны мусульман шашинтан. Султан бол залуусын амьдралыг болон тэдэнд тулгамдсан асуудлуудыг хамгийн сайн мэддэг хүний нэг. Ийм учрас тэр залуу үеийн ашиг сонирхлыг сайн төлөөлж чадна. Үүний зэрэгцээ Султан сансрыг судлах ажлаа үргэлжлүүлэх юм” хэмээн мэдэгджээ. 42 настай Султан Аль Нейяди 2023 оны 3 сараас эхлэн 6 сарын турш Олон улсын сансрын станц дээр ажиллаад ирсэн юм. 6 хүүхэдтэй Султан Аль Нейяди сансарт нисээд ирсний дараа эх орныхоо сургууль, их дээд сургууль, төрийн байгууллагуудад зочилж сансрын тухай лекци уншдаг байжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллааУржигдар 18 цаг 55 мин
-
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээУржигдар 11 цаг 42 мин