Туркменистан улсын Аркадаг хотод экс Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовт зориулж тансаг бунхан (мавзолей) барьж байна. Энэ бунхныг, бас дэргэд нь баригдаж буй лалын сүмийг экс Ерөнхийлөгчийн эртний анд Какажан Ташлиевын компани босгож байгаа аж. Барилгын улсын хороонд ойр, нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр шинэ сүмийн барилгад 400 сая гаруй доллар зарцуулсан гэнэ. Сонирхуулахад, Туркмэндээ хамгийн томд орох Сапармурат Туркменбашийн нэрэмжит сүмийг үүнээс 4 дахин хямд үнээр барьсан аж. Харин экс Ерөнхийлөгчийн бунхан ямархуу үнэ ханштай сүндэрлэж буйг хэн ч хэлж зүрхлэхгүй байна. Ямартай ч сүм ба бунхныг үнэт эрдэнийн чулуугаар чимэх шийдвэр гарсан, иймээс хамгийн тансаг болох нь гарцаагүй. Сапармурат Туркменбашийн нэрэмжит сүмийг 2004 онд буюу Туркменбашийг нас барснаас 2 жилийн дараа барьсан ба шарилыг нь овог удмын бунханд хөдөөлүүлсэн гэдэг. Дашрамд дурдахад, Аркадаг хотыг 2022-2023 онд нүцгэн талд барьсан юм байна.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11