“2023 оны үр дүнг гаргахад Дубайн төр засгийн байгууллагуудаар үйлчлүүлэгсдийн аз жаргалын дундаж түвшин ба сэтгэл ханамжийн мэдрэмж 93%-д хүрлээ” хэмээн АНЭУ-ын ХМХ мэдээлэв. Мухаммед бин Рашидын орон сууцны сангийн үйлчлүүлэгчид өөрсдийгөө хамгийн аз жаргалтай гэж тооцож байна. Тэд сэтгэл ханамжийн түвшнээ бүр 97,7% гэж тодорхойлжээ. Түүнчлэн Дубайн Цахилгаанжуулалт ба усан хангамжийн газрын хэрэглүүлэгчдийн хувьд энэ үзүүлэлт 96,7% хүрсэн бол Дубайн Түргэн тусламжийн албадын корпорацийнх 96,1% гэжээ. Хэрэв дундчилан авч үзвэл Дубайн төрийн байгууллагуудын ажилтнуудын аз жаргалын рейтинг 2023 онд 88% болжээ.
Хамгийн шилдэг төрийн байгууллагаар Дубайн Олон улсын ба оршин суух асуудал хариуцсан ерөнхий газар (GDRFA Dubai 95,17%), Мухаммед бин Рашидын орон сууцны сан (94,91%), Сайн үйлс болон насанд хүрээгүйчүүдийн сан (94,51%) тодорчээ.
“Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшин 90%-с давж дундаж үзүүлэлт 93% болсон явдалд Дубайн төрийн бүх байгууллагад талархаж тэднээр бахархаж байна” хэмээн хунтайж бөгөөд Дубайн Гүйцэтгэх зөвлөлтийн тэргүүлэгч Хамдан бин Мухаммед Аль Мактум мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дубайчуудын аз жаргалын түвшин 93% болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллааУржигдар 18 цаг 55 мин
-
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээУржигдар 11 цаг 42 мин