АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины тэргүүн Владимир Зеленский нарын уулзалт Вашингтон хотод өндөрлөж хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулав. “Өрнөдийн орнууд хэдий Украиныг зэвсэглэж байгаа ч Оростой дайтахыг хүсэхгүй, мөн Дэлхийн III дайныг дэгдээх бодолгүй байна... Би олон зуун цагаар Европын холбоотнуудтайгаа, мөн төрийн тэргүүнүүдтэй нүүр тулан ярилцаж байхдаа Украиныг дэмжих нь тэдний эрх ашигт нийцнэ гэж баталдаг... Тэд ч үүнийг ойлгож байгаа.... Бид Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно... “Patriot” цогцолборыг Украинд шилжүүлэн өгч тэдний цэргүүдийг сургана... ” хэмээн Ерөнхийлөгч Байден мэдэгдлээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-аас танк, байлдааны онгоц гуйв. Тэрбээр Америкийн Конгрессийн 2 танхимын хамтарсан хуралдаан дээр үг хэлэхдээ “Америк цэргүүд манай оронд ирж бидний өмнөөс байлд гэж Украин хэзээ ч гуйж байгаагүй. Украины цэргүүд үнэндээ АНУ-ын танк, байлдааны онгоцыг удирдаж чаднаа. Украин ба АНУ-ын холбоонд ямар нэг хориг табу байж болохгүй... .. АНУ одоо Орост үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээжээ. Ерөнхийлөгч Байден хэвлэлийн хурлын үеэр Зеленский амь үрэгдэж болзошгүй гэсэн утгатай үг хэлж дэлхий нийтийг гайхашруулав. Байден уг нь Зеленскийг магтах гэсэн бололтой, гэвч "Тэр өөрийн эх орны төлөө амиа өгөхөд бэлэн” гэчихлээ. АНУ-ын Төрийн нарийн бичиг Энтони Блинкен “Бид Украинд 1,85 тэрбум долларын тусламж, мөн “Patriot” цогцолборыг өгөхөөр шийдсэн” хэмээжээ. Энэ мэдээ түгсний дараа АНУ дахь Оросын Элчин сайд “Украинд хэрэв “Patriot” шилжүүлж өгвөл урьдаас тааварлах боломжгүй ноцтой хор уршигтай” хэмээн сэрэмжлүүлэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11