Белоруссын шүүх 7 сарын 21-нд Германы иргэн, 30 настай Рико Кригерт цаазын ял ногдуулсан тухай “СБ.Беларусь сегодня” мэдээллээ. Шүүхийн энэ шийдвэрийг буудан хороох замаар гүйцэтгэх юм байна. Германы эрийг 6 гэмт хэрэгт буруутган яллажээ. Тухайлбал, Белоруссын эрх баригчдын эсрэг сурталчилгаа хийж хүн амыг айлган сүрдүүлэн нийгмийн дэг журмыг тогтворгүй болгох зорилгоор алан хядах ажиллагаа үйлдэхийг завдсан, гадны тусгай албадтай хамтран ажиллаж тагнуул хийсэн, хүн хөнөөхөөр хөлс мөнгө авсан, экстремист бүлэглэлд оролцсон, дэлбэрэх бодис ба галт зэвсгийг хууль бусаар хадгалж биедээ авч явсан, Украины даалгавраар төмөр замыг дэлбэлэхээр бэлдэж байсан....
“Германы Гадаад харилцааны яам өөрийн иргэн Кригерийг сольж авах хүсэлтийг манайд өгсөн. 2 улсын яамд яриа хэлэлцээр хийж байна. Олон улсын хууль зүйн дагуу бид Германы консултай уулзах боломжийг хоригдол Кригерт олголоо” хэмээн Белоруссын Гадаад харилцааны яамын төлөөлөгч Анатолий Глаз мэдэгдэв.
Рико Кригер өмнө нь Германы Улаан загалмайн эмчээр ажиллаж байсан, түүнийг өнгөрсөн жил баривчилжээ.
Белоруссын шүүх герман эрд цаазын ял ногдуулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.