Японы Засгийн газар өөрийн хүн амыг 1948- 1996 онд албан журмаар “хөнгөлж” (цэвэршүүлэх, агтлах) байсныхаа төлөө анх удаа уучлал гуйлаа. Японы Дээд Шүүх 7 сард Евгеникийн хамгаалалтын тухай хууль бол Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн тунхаглаж албадан хөнгөлөлтөд хамруулсан япончуудад нөхөн олговор олгох шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд Фумио Кисида “Би Засгийн газрын нэрийн өмнөөс уучлал гуйя. Шүүхийн шийдвэрийг би хүндэтгэн хүлээн авч байна. Евгеникийг хамгаалах хуулиас болж олон хүн бие махбодь, сэтгэл санааны хувьд асар их хохирол амсч зовж шаналсан билээ. Уг хуулийн хэрэгжилтийн төлөө Засгийн газар маш ноцтой хариуцлага хүлээж буй. Иймэрхүү арга хэмжээ бол хүний нэр төр, эрхэм чанарыг зөрчсөн үйлдэл. Ийм юм болох ёсгүй байсан юм, энэ бол хүний эрхийг зөрчсөн алхам” хэмээжээ. Тэрбээр албан өргөөндөө уг албадан хөнгөлөлтийн золиос болсон хүмүүстэй уулзав.
Японы эрх баригчид нийт 25 мянган иргэнээ хөнгөлснөөс 16 мянгыг албадаж энэхүү арга хэмжээнд хамруулжээ. Хөнгөлөлтөд өртөгсдийн дийлэнх нь сэтгэцийн асуудалтай, оюуны хомсдолтой, удамшлын ноцтой өвчинтэй хүмүүс байсан аж. Япон 2019 оноос эхэлж шүүхээр дамжилгүй зарим хүнд ийм нөхөн олговор олгожээ.
#МЦогзолмаа орчуулав.
Японы ЕС уучлал гуйв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11