---АНУ-ын “Fox News” телевизийн хөтлөгч Такер Карлсоны шоугаас---
Манай Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа л үнэн хэрэгтээ “Умардын урсгал 2” байгалийн хийн хоолойн дэлбэрэлтэд хамаатай. Үүнийг батлах нэг жишээ бол Төрийн нарийн бичгийн дарга Виктория Нуландын мэдэгдэл. Нуланд өнгөрсөн 7 хоногт үүнийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч хэн ч анзаарсангүй. Тэрбээр “Умардын урсгал 2” хийн хоолой өнөөдөр далайн ёроолд бөөн төмрийн хог, овоолго болж хувирсанд би болон манай захиргаа бүгд маш их сэтгэл хангалуун байна” гэж хэлсэн.
Тэр хэрхэн яаж баярлаж хөөрч байгааг харахад л бүгд ойлгомжтой. Гэтэл энэ үйл явдлыг сонссоны дараа бид бүгд ихэд гутарч хэн үүнийг хийснийг ч мэдэхгүй байсан. Бүгдээрээ л “Путины үйлдсэн хэрэг” гэцгээж байсан даа.
...Сануулахад, Нуланд 2022 оны 1-р сард “Орос өөрийн хийг Европт нийлүүлэхгүй болгож чадна, үүний тулд “Умардын урсгал”-ыг дэлбэлнэ” гэж сүрдүүлсэн билээ. Харин дараа нь, 9-р сард хэн нэгэн нөгөө хийн хоолойг дэлбэлчихсэн. Энэ дэлбэрэлт бол түүхэнд хамгийн томд орох хүний гараар үйлдэгдсэн хамгийн том байгалийн сүйрэл....
Нуландын энэ мэдэгдэл үнэндээ Ерөнхийлөгч Байдены захиргаа худал хэлж хуурдаг болохыг дахин нотоллоо. Энэ талаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Тулси Габбард ярихдаа “Америкийн ард түмэн үүнийг сонсоод 2 чухал дүгнэлт хийсэн байх. Нэгт, Виктория Нуландын энэ мэдэгдэл түүний төдийгүй манай төр засгийн үнэн нүүр царайг харууллаа. Дэлбэрэлтэд АНУ хамаагүй гэж тэд өдөржин шөнөжин худлаа бурсан. Тэр бүү хэл тэд чухам Орос л өөрийн эдийн засгаа хохироох гэж өөрийнхөө эрчим хүчний дэд бүтцийг дэлбэлсэн гэж шал худлаа юм ярьж толгой угаасан билээ. Байдены захиргаа биднийг үнэхээр тэнэг гэж боддогийг, бас ямар ч худал юм хэлсэн өөрсдөд нь итгэнэ гэж үздэгийг энэ явдал харуулж байна. Ийм худал хуурмагийн дараа бид тэдний ярьсан 1 ч зүйлд итгэж болохгүй ээ, тэдний ХМХ-д ч гэсэн. Хоёрт, тэд ийм мэдэгдэл, үйлдлээрээ үнэхээр аюултай байдал үүсгэв. Дэд бүтцийг устгах, хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэх нь цаашид зөвшөөрөгдсөн стратеги болчихлоо. Бидэнд ч бас эмзэг, эрсдэлтэй газрууд бий: далай тэнгисийн ёроол дахь кабель, холбоо харилцааны хэрэгсэл, санхүүгийн систем, эрчим хүчний систем..... Энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл маш их урт. Хэрэв Оросын нефтийн ба байгалийн хийн дэд бүтцийг бөмбөгдөх, устгах нь хэвийн үзэгдэл юм бол хэн нэгэн яагаад манай эмзэг цэгүүд рүү халдаж довтлохгүй гэж? Вашингтон дахь дайныг дэмжигч талынхан өөрийн ард түмнийг ийм байдалд орууллаа. Гэтэл тэд ярихдаа “Энэ бүхнийг ард түмнээ хамгаалах, ардчиллыг хамгаалахын төлөө хийсэн” гэдэг. Гэвч бодит байдал дээр тэдний алхам үйлдлүүд биднийг сулруулж манай ардчилалд хор хөнөөл учруулж байна. Яагаад гэвэл, бид өөрсдийн лидерүүдэд итгэхээ больсон цагт манайд ардчилал ч гэж байхгүй болно” хэмээжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Fox: “Умардын урсгал 2”-ын дэлбэрэлтэд АНУ хамаатай
2023-2-01
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.