“Жозеф Раунтрийн сангаас явуулсан судалгаанаас үзэхэд Англи улсын ядуусын тоо өмнөх жилтэй харьцуулахад 1 саяар нэмэгджээ. Тодруулбал, өмнө нь 13,4 сая ядуустай, үүний 3,9 сая нь хүүхдүүд байв. Гэтэл 2021 -2022 онд ядуусын тоо 14,4 саяд хүрсэн ба үүнээс 4,2 сая нь хүүхдүүд. Эдгээр ядуусын ихэнх нь хоол хүнсээ худалдаж авч чадахгүй байна, мөн тог цахилгаанаа мөнгөө ч төлөх чадваргүй. Энэ бол нийгмийн асар өргөн цар хүрээг хамарсан уналт.... Тус сангийн үзэж буйгаар 2021-2022 онд Английн 5 хүн тутмын 1 нь, харин 10 хүүхэд тутмын 3 нь ядуу амьдарч байжээ.... Энэ өвөл бараг 2 сая англичуудын тог цахилгаан, байгалийн хийг таслах шинжтэй, яагаад гэвэл тэд урьдчилгаа төлбөрөө хийж чадахгүй” хэмээн “The Independent” бичжээ.
Онцлоход, Английн 6 сая хүн бүр ядуурлын туйлд аж төрдөг юм байна. Тэдний орлогын түвшинг хэрэв байрны мөнгийг (орон сууцны төлбөр) нь хасч тооцвол улсын орлогын дундаж түвшнээс 40% доогуур ажээ. Судалгаанд хамрагдсан айл өрхүүдээс асуулга авахад “Бид зөв хооллож чадахгүй байна. Яагаад гэвэл, хүнсний гол үндсэн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авах боломж алга” гэж хариулжээ. Түүнчлэн нийгмийн ажилтнууд “Энэ ядуусын ихэнх нь гэрээсээ ч гарах боломжгүй тийм орчинд амьдардаг” гэж ярилаа. Хамгийн ядуу энэ 6 сая хүн ядуурлаас гарахын тулд өөрсдийн орлогыг дор хаяж 2 дахин нэмэх шаардлагатай гэж шинжээчид дүгнэжээ. "Үүний зэрэгцээ Английн насанд хүрсэн хүмүүсийн гуравны хоёр буюу 64% нь ядууралд өртжээ, гэхдээ тэд ажил хийдэг гэр бүлд амьдардаг. Өмнөх жил нь энэ үзүүлэлт 61% байсан" хэмээн судлаачид онцлов.
#МЦогзолмаа орчуулав.
The Independent: Английн ядуусын тоо ганцхан жилд 1 саяар нэмэгдэв
2024-1-24
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.