Хятад гүрний хотуудад 2023 онд нийт 12,44 сая ажлын байр шинээр бий болсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. “Өнгөрсөн жил Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 5,2% болсон нь шинээр ажлын байр бий болгоход гол үүрэг гүйцэтгэлээ. Эдийн засгийг сэргээхэд ялангуяа үйлчилгээний салбар ихээхэн нэмэр хандив оруулж бусад салбараа тэргүүлсэн... Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд төр засгаас улстөрийн дэмжлэг үзүүлэхээ улам тэлж өргөжүүлж байгаа. Төвийн болон орон нутгийн төрийн байгууллагууд 2023 онд энэ зорилгоор 300 тэрбум юаний санхүүгийн тусламж өгчээ. Хятадын эрх баригчид цаашид ч хүн амын хөдөлмөр эрхлэлтийг өөрийн гол зорилт болгож байгаа, улмаар төсвөөс олгох татаас тэтгэмжийг нэмж татварын хөнгөлөлт үзүүлнэ, мөн санхүүгийн том тусламж өгч нийгмийн даатгалын ачааг бууруулахаар төлөвлөсөн. Энэ нь дэвшилтэт технологийн салбарыг болон цахим, “ногоон эдийн засаг”, “цалин мөнгөн эдийн засаг”-ийг эрчимжүүлэх юм. Үүний зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол үндсэн хүчин зүйлс болох хувийн компаниуд ба жижиг, дунд бизнесийн байгууллагуудыг хөл дээр босч хүчирхэгжихэд тусална. Бид 2024 оны 1-4 сард хүн амын зарим тодорхой бүлэгт зориулан ажлын байрыг үүсгэхэд чиглэсэн кампанит ажлуудыг орон даяар өрнүүлэх болно” гэж Хятад улсын Хөдөлмөрийн нөөц, нийгмийн хамгааллын яамын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтэсийн орлогч дарга Юнь Дун Лай мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадад 2023 онд 12,44 сая ажлын байр шинээр бий болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11