Ли Кю Хён бол Өмнөд Солонгосын домог болсон тамирчдын нэг. Харин одоо тэр хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан хэргээр 4 жилийн ял авчээ. Тэрбээр уран гулгалтын эрэгтэй ганцаарчилсан төрлөөр Өмнөд Солонгост 1996-2003 онд 8 дараалж түрүүлсэн ба 2 удаа Олимпийн наадамд оролцсон, гэхдээ дандаа 20-иос хойш байранд орсон юм. Мань эрийн Дэлхийн аваргын тэмцээн дээр үзүүлсэн хамгийн том амжилт гэвэл 26-р байр.
Спортоо орхисны дараа Ли Кю Хён улсынхаа Уран гулгалтын холбоонд дасгалжуулагчаар ажиллах болжээ. Тэр эхлээд хүүхдүүдтэй ажиллаж байснаа охид бүсгүйчүүдийг дасгалжуулахаар шийдсэн аж.... Гэтэл 2021 онд 18 настай уран гулгагч охин түүнийг цагдаад өгчээ. "Дасгалжуулагч намайг оролдож татаж чангаадаг, бичлэг хийхийг оролдсон" гэж тамирчин бүсгүй мэдүүлсэн байна.
Өмнөд Солонгост 20 хүрээгүй бол насанд хүрээгүй хүүхэд гэж тооцдог, иймээс Ли Кю Хёнд 4 жилийн ял өгчээ. 42 настай Ли Кю Хён хэргээ хүлээхгүй байсаар ялаа нэмэгдүүлсэн гэж Солонгосын ХМХ-ээр бичиж байна. Домогт тамирчныг шоронд хоригдсоны дараа түүний олон нууц дэлгэгдлээ. Мань эр 3 удаа согтуугаар машин жолоодож саатуулагдсан, 2005 онд явган зорчигчийг дайрч амийг нь хөнөөж хэргийн газраас зугтсан... гэх мэт. Гэсэн ч тухай бүр Ли Кю Хён "аргалаад" ял шийтгэлээс мултарч байжээ. Тэр бүү хэл одоо түүнийг педофилийн хэрэгт сэжиглэн нэмэлт шалгалт хийж эхлэв. Ли Кю Хёны хэрэг Солонгос даяар бөөн дуулиан дэгдээж ар гэрт нь сөргөөр нөлөөлжээ. Түүний эхнэр бол алдартай дуучин, жүжигчин, гэтэл одоо бүгд нүүрээ буруулж хамтран ажиллахаас ээлж дараалан татгалзаж байна.
Солонгосын 8 удаагийн аваргад 4 жилийн ял ногдуулав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11