Аргентин улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч Хавьер Милейн өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Буэнос-Айрес хотод 15 хүн бэртэж шархадсан тухай “C5N” телевиз дамжууллаа. "Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид дуу дуулж бөмбөр цохиж уриа лоозун хашгирч байсан, гэхдээ авто замыг хааж боогоогүй. Аргентины шинэ хуулиар жагсагчид хэрэв авто замыг хааж машин тэрэг явуулахгүй саад тотгор учруулбал хүч хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Гэтэл тэднийг хөөж тараахын тулд цагдаа нар резинэн сумаар буудсан... гэж орон нутгийн зарим ХМХ мэдээллээ. Харин “TN” телевийн мэдээлснээр энэ үеэр 3 хүнийг баривчилсан ба мөн 3 цагдаа шархаджээ.
Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Хавьер Милей "шок эмчилгээ" гэж нэрлэсэн 300 гаруй төрлийн өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсэн билээ.
Аргентинд эсэргүүцлийн ажиллагааны үеэр 15 хүн шархаджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11