Дубайн эрх баригчид 1500м урт, аварга том гүүр барина гэж мэдэгдлээ. “Манай шинэ гүүр шейх Заедын замыг (АНЭУ-ын гол авто магистраль) далайн эргийн “Dubai Harbour” дүүрэгтэй холбох юм. Одоо 2 дүүргийн хооронд 12 минут явдаг бол шинэ гүүр ашиглалтад орсны дараа ердөө 3 минутыг зарцуулах болно. Шинэ гүүрийн нэвтрүүлэх чадвар цагт 6000 машин гэж тооцоолсон” хэмээн Дубайн Авто зам, тээврийн удирдах газар мэдээлэв. Шинэ гүүр 4 эгнээ, чиглэл бүрд 2 эгнээ байх бөгөөд барилгын явцад 4 уулзварыг шинэчилж өөрчлөх аж. Тус удирдах газар энэ гүүрийн барилгын ажлыг “Shamal Holding” компанитай хамтран гүйцэтгэнэ.
Сонирхуулахад, АНЭУ-ыг Дубайн Авто зам, тээврийн удирдах газар 2023 оны зун далайн эрэг дээрх “Dubai Marina” дүүргийн оршин суугчдын амьдралыг хөнгөвчлөх олон арга хэмжээ авчээ. Авто замыг шинэчилсний ачаар дубайчууд өмнө нь 30 минут явдаг замыг 10 минут туулах зэргээр жолооны ард өнгөрөөдөг хугацаагаа 67% багасгажээ.
Дубай аварга том, 1500м урт гүүр барина
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллааУржигдар 18 цаг 55 мин
-
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээУржигдар 11 цаг 42 мин