Япончууд явган хүний гүүрэн гарцыг Вьетнамын Дананг хотод бэлэглэжээ. Энэ гарцын барилгын ажлыг өнгөрсөн сард Японы “Mikazuki” компани эхлүүлсэн тухай Вьетнамын ХМХ мэдээлж байна. Япончуудын санхүүжүүлсэн гүүрэн гарцыг Нгуен Тат Тхань гудамжин дээгүүр барьж эхэлсэн ба 140 метр урт бөгөөд 42 тэрбум донг буюу 1,78 сая ам.долларын өртөгтэй. Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цахилгаан шаттай байх юм. Явган хүний шинэ гүүрэн гарцыг 5 сард барьж дуусан ашиглалтад өгөх аж. Эрх баригчид болон барилгын компани одоо гүүрийг яаж нэрлэхээ шийдээгүй байна.
Дананг хотод суугаа Японы ерөнхий консул Якабэ Ёсинори “Вьетнам, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан явган хүмүүст зориулсан энэ гүүрэн гарцыг бид бэлэглэсэн. Гүүрэн гарц маань хоёр ард түмний найрамдлын билэгдэл болох юм” гэж мэдэгджээ. Харин Дананг хотын дэд дарга Ле Куанг Нам “Манай хотын хөгжилд сүрлэг, гоё гүүрэн гарц их том хувь нэмэр орууллаа” хэмээжээ. Сонирхуулахад, Дананг бол Вьетнамын томоохон 5 хотын нэг. Энэ хотын шавыг манай эриний 192 онд тавьжээ. Одоо Дананг хотод 1.2 сая хүн аж төрдөг юм байна.
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хангайн бүсэд Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байнаУржигдар 16 цаг 28 мин
-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлааУржигдар 16 цаг 25 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02
-
ЭТТ ХК 32.0 мянган тонн коксжих нүүрс арилжлаа0 сэтгэгдэл