Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 4 нэр дэвшигч тунаж үлдсэн тухай тус орны Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүлэгч Элла Памфилова мэдээллээ. 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор анх 33 хүн өргөдлөө өгчээ. Гэвч өргөдөл гаргагчдын зарим нь хууль зөрчсөн, бичиг баримт бүрдүүлэх хугацаанаас хоцорсон, сонгогчдын уулзалтыг зохион байгуулаагүй зэрэг шалтгаанаар хасагдсаар 11 хүнийг СЕХ бүртгэж авсан. Тэдний 3 нь бие даан нэр дэвшсэн (1 нь ОХУ-ын өнөөгийн тэргүүн Владимир Путин), харин 8 нь улстөрийн намыг төлөөлжээ.
ОХУ-ын СЕХ өнөөдөр хуралдаж, цуглуулсан гарын үсгийн 50% нь хүчингүй мөн бичиг баримт алдаатай зэрэг шалтгаанаар улстөрч Борис Надеждин, “Оросын коммунистууд” намын тэргүүн Сергей Малинкович, Рада Русских, Анатолий Баташев нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хэмээн мэдээлэв. Тиймээс одоо саналын хуудсан дээр Владимир Путин, Либерал ардчилсан намын тэргүүн Леонид Слуцкий, Коммунист намын гишүүн Николай Харитонов, “Шинэ хүмүүс” намын гишүүн Владислав Даванков гэсэн 4 хүний нэр бичигдэх юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 4 хүн өрсөлдөнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллааУржигдар 18 цаг 55 мин
-
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээУржигдар 11 цаг 42 мин