ОХУ-ын Чечений тэргүүн Рамзан Кадыров өөрийн төрсөн хүү Ахматыг Залуусын асуудал хариуцсан сайдаар томилжээ. Тэр бүү хэл 18 настай Ахмат улсынхаа дээд шагнал болох Кадыровын одонгоор шагнууллаа. Энэ дээд шагналыг Чечений парламентын тэргүүлэгч Магомед Даудов гардуулав. Сонирхуулахад, Ахмат Кадыров өмнө нь “Анхдагчдын хөдөлгөөн” хэмээх хүүхэд залуусын хөдөлгөөний бүс нутгийн салбарын Зөвлөлийн тэргүүлэгч төдийгүй улсынхаа Биеийн тамир, спортын сайдын 1-р орлогчийн албан тушаал хашиж байжээ.
Дашрамд дурдахад, Ахмат болон Кадыровын өөр 2 хүү (Адам, Эли) 2023 оны 11-р сард Чечений парламентын Дээд одонгоор шагнуулжээ. Хачирхалтай мэт боловч Кадыров өөрийн төрсөн хүүхдүүдийг төрийн албан тушаалд томилох дуртай. Жишээг доор дурдав.
Рамзан Кадыров 12 хүүхэдтэй ба 2007 онд 2 хүүхдийг үрчилж авчээ.
Айшат 26 настай, Чечений Соёлын сайд бөгөөд Засгийн газрын Шадар сайд, Чечений ардын жүжигчин.
Карина/Хадижат 24 настай, Чечений засаг даргын орлогч бөгөөд Грозный хотын сургуулийн өмнөх боловсролын газрын дарга.
Хеди/Хутмат 22 настай.
Табарик 20 настай.
Ахмат 19 настай. Биеийн тамир, спортын сайдын 1-р орлогч.
Зелимхан 18 настай.
Адам 17 настай, 2023 онд 15-тайдаа Чечений тэргүүний Аюулгүй байдлыг хангах хэлтэсийн даргаар томилогдсон.
Ашура 12 настай. Шейх-Мохаммед (5 марта 2014);
Шейх-Ахмат 9 настай.
Абдуллах 8 настай.
Хасан
Хусейн
Орчуулсан #МЦогзолмаа