Хятадын компаниудад Англи улс хориг тавьсны хариуг Бээжин дор нь барив. Лондонд суугаа Хятад улсын Элчин сайдын яамын албан төлөөлөгч “Англи манай компаниудын эсрэг хориг тавьсныг бид эрс шийдмэг эсэргүүцэж байна. Хятадын эрх ашигт хор хөнөөл учруулах ямар ч үйлдлийн хариуг бид өгч сөрөг хориг тавих болно... Украины асуудлаар манай улс хэзээд бодит, шударга байр суурийг баримталж ирсэн ба зөрчлийг энхийн аргаар зохицуулахыг эрмэлзэж байгаа билээ... Нэг талаас дангаараа хориг тавих нь олон улсын хууль эрх зүйд огтхон ч нийцэхгүй үйлдэл” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн Хятад мэдэгдэл хийж Тайваньд зэр зэвсэг нийлүүлэхээ болихыг АНУ-аас шаарджээ. Хятад улсын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мао Нин “Америк улс цаашид Тайваньд зэр зэвсэг зарахаа больж цэргийн аливаа холбоо харилцаагаа таслах ёстой. Энэ бол “Нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж улмаар Хятад-Америкийн хамтарсан 3 гэрээ зөвшилцлийг зөрчлөө. АНУ-ын ийм алхмууд нь Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдалд аюул учруулж улмаар 2 орны харилцаанд сөрөг нөлөөлөн Тайваний хоолой орчмын нутгийн энхтайван, тогтвортой байдалд заналхийлж байна. Манай орон өөрийн тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шийдмэг арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, АНУ-ын Төрийн департамент сая 75 сая долларын өртөгтэй тактикийн сайжруулсан системийг Тайваньд зарахыг дэмжжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад эсэргүүцэл илэрхийлж хариу хориг тавихаа мэдэгдэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээӨчигдөр 14 цаг 01 мин
-
2023 оны төрийн өмчит топ 10 аж ахуйн нэгжийг “Эрдэнэс Тавантолгой” ХК тэргүүллээУржигдар 20 цаг 30 мин
-
ЭТТ ХК-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛООУржигдар 20 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллооУржигдар 20 цаг 23 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11