Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотын жагсаалтад Вьетнам улсын нийслэл Ханой хот тэргүүлсэн тухай “Agence France-Presse” (AFP) агентлаг мэдээллээ. Вьетнамын хүн амын тоо 100,3 сая, үүнээс 9 сая нь нийслэл хотдоо амьдардаг аж. “Ханой хотын агаар дахь PM2,5 микро тоосын хуримтлал нь ДЭМБ-ын тогтоосон аюулгүйн хэм хэмжээнээс 24 дахин их байна. PM2,5-н жижиг хэсгүүдийн уршгаар инсульт, хорт хавдар зэрэг өвчин үүсэх магадлалтай гэж тус байгууллага анхааруулсан” гэж Олон улсын агаарын чанарын хяналт шинжилгээний газар мэдээлэв.
Вьетнамын Ханой хот сүүлийн жилүүдэд иймэрхүү жагсаалтад байнга бичигддэг, энэ нь авто машины яндангийн утаа, өргөн цар хүрээтэй барилгын ажилтай холбоотой. Түүнчлэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас ялгардаг утаа тоос, хөдөө аж ахуйн хог хаягдлыг шатаадаг зуршил зэрэг олон хүчин зүйл асуудлыг улам хүндрүүлж байна. Дэлхийн банкны мэдээлснээр Ханой хотын оршин суугчдын 40% нь агаарын бохирдлын сөрөг нөлөөнд өртдөг аж.
Дэлхийн хамгийн бохир хот -Ханой
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан арга хэмжээ зохион байгууллааӨчигдөр 18 цаг 22 мин
-
Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалааӨчигдөр 18 цаг 17 мин
-
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо2025-04-02