АНУ-ын тамирчин, “Лос-Анжелес Лейкерс” багийн сагсан бөмбөгчин, 38 настай Леброн Жеймс өөрийгөө дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг сагсан бөмбөгчин гэж мэдэгдсэн тухай “Orange County Register” мэдээлэв. “Би Үндэсний сагсан бөмбөгийн нийгэмлэгт олон дээд амжилт тогтоосон, удахгүй дахин шинэ рекорд үзүүлнээ.... Би ямар их хувь нэмэр оруулсан гээч... Би өөрийгөө түүхэнд байгаагүй гайхалтай шилдэг сагсан бөмбөгчин гэж боддог. Би өөрийн амжилтуудыг, ямархуу карьер хийснээ хараад өөртөө нэн итгэлтэй явдаг. Миний гаргаж буй үр дүн намайг ямар өндөрлөгт гаргахыг хэлж мэдэхгүй байна” гэж Леброн Жеймс ярьжээ. Тэрбээр энэ улиралд 43 тэмцээнд оролцож дунджаар 30 оноо авсан, мөн 7.1 дамжуулалт, 8.5 бөмбөг авч 50.5%-г оруулснаас 30.8% нь 3 онооных байв.
Америкийн “Лос-Анжелес Лейкерс” сагсан бөмбөгийн баг бол 25 ялалт, 29 ялагдалтайгаар Баруун конференцэд 13-р байранд жагсч байна.
Леброн: Би бол түүхэн дэх хамгийн мундаг сагсчин
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11