Австрал улсын Батлан хамгаалахын сайд Ричард Марлз “Австралийн 250 төрийн байгууллагуудад шалгалт хийж үзэхэд Хятадын 913 ширхэг видео камер, домофон, бичлэгийн системийг суурилуулсан болох нь тогтоогдлоо. Тэр бүү хэл Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны барилгад хүртэл хятад камеруудыг байршуулжээ. Хятадын видео ажиглалтын технологийг шалгаж мөрдөх ажиллагаа явуулахыг Засгийн газар үүрэг болгосон.... Улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор Хятадын төрийн корпорациудын үйлдвэрлэсэн эдгээр видео камерыг төрийн бүх шатны байгууллагуудаас хураан авна. Цаашид ч төрийн байгууллагуудад суурилуулсан гадаад ба дотоод ажиглалтын камерыг шалгахыг үүрэг болгож байна” гэж мэдэгдсэн тухай “Der Spiegel” дамжууллаа. Дашрамд дурдахад, АНУ, Англи улсууд өнгөрсөн жил яг ийм арга хэмжээ авсан билээ.
Харин Ерөнхий сайд Энтони Альбаниз "Манай энэ алхмыг Хятадын эрх баригчид хэрхэн хүлээн авах нь бидэнд хамаагүй. Бид зөвхөн Австралийн үндэсний эрх ашгийн төлөө зүтгэдэг, цаашид ч тэгэх болно" хэмээжээ. Түүнчлэн тус орны Кибер аюулгүй байдлын сайд Жеймс Патерсон "Би ийм мөрдөх ажиллагаа явуулахыг санаачилсан. Хятадын тусгай албад эдгээр төхөөрөмжөөр цуглуулсан мэдээ өгөгдлөө гадагшаа дамжуулж байгаа эсэхийг манай улс мэдэх аргагүй. Ер нь манай улс Хятадын “Hangzhou Hikvision Digital”, “Dahua Technology” компаниудыг дэмжих хэрэггүй. Яагаад гэвэл тэд Шинжаан-Уйгарт хүмүүсийг тагнах, мөрдөх ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчсөн” гэж хэлжээ.
Австрал: Төрийн байгууллагуудаас хятад камерыг хурааж авна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээУржигдар 14 цаг 01 мин
-
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал 2.1 их наядаар төсвөө танах чиглэлтэй байнаУржигдар 13 цаг 11 мин
-
ЭТТ ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов2024-11-11
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА2024-11-11